МХТС-ийн бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
МХТС-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүтээлийн уралдаан 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа. Уралдаанд аппликейшн, програм хангамж болон техник хангамжийн (биет) бүтээлийн төрлөөр нийт 15 бүтээл оролцлоо.

.webp&w=3840&q=85)
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Загарзүсэм доктор(Ph.D), дэд проф, КУТ-ийн эрхлэгч А.Хүдэр доктор(Ph.D), дэд проф, ЭТ-ийн дэд профессор Ц.Хүрэлбаатар доктор(Ph.D), дэд проф ХИТ-ийн дэд профессор Б.Пүрэвцэрэн доктор(Ph.D), КАБТ-ийн багш Н.Даваасүрэн нар ажиллаж, төрөл тус бүрийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.
Шилдэг биет бүтээл:
I байр
Сэдэв: Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем
Зохиогч: Э.Батдорж, Т.Лхамжав
II байр
Сэдэв: LoRaWAN-д суурилсан барилгын галын дохиоллын алсын мэдээллийн систем
Зохиогч: Э.Бямба-Эрдэнэ, З.Занданшатар, Б.Загарзүсэм
III байр
Сэдэв: Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарны хөгжүүлэлт
Зохиогч: Т.Төгөлдөр
Шилдэг аппликейшн, програм хангамж:
I байр
Сэдэв: Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалтын ухаалаг систем
Зохиогч: Н.Номин-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа
II байр
Сэдэв: “Wolfrang” программчлалын хэл
Зохиогч: Г.Ундрахбат
III байр
Сэдэв: Сэтгэл хөдлөлийн удирдлагатай ярианы синтезийн систем
Зохиогч: Б.Бум-Эрдэнэ
Өөрсдийн мэдлэг, ур чадвараа дайчлан бүтээлчээр оролцсон нийт оюутан залуус, эрдэм шинжилгээний удирдагч багш нартаа талархал илэрхийлье. Та бүхний эрдэм судлалын ажил өргөжин тэлж, практик ач холбогдол бүхий томоохон бүтээл болон хэрэгжих болтугай.
МХТС-ЭШИА