Мэдээ рүү буцах

Ажил олгогчдын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны дөрөвдүгээр сарын 174 мин уншина
Эрдэм шинжилгээ

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ажил олгогчдын өдөрлөг” 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөг нь оюутан, төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээ, шаардлагыг ойлгуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, улмаар сургалт–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Холбоо
Эрдэм шинжилгээ
тэмцээн


Өдөрлөгт мэдээлэл, холбоо, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын нэр хүндтэй байгууллагууд оролцож, байгууллагынхаа үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, нээлттэй ажлын байр болон дадлагын боломжуудыг оюутнуудад дэлгэрэнгүй танилцууллаа.

Арга хэмжээний үеэр оюутнууд ажил олгогчидтой шууд уулзалт хийж, сонирхсон асуултдаа хариулт авах, мэргэжлийн зөвлөгөө авах, анкет (CV) бөглөх, ажлын ярилцлагад бэлтгэх талаарх практик зөвлөмжүүдийг авч, өөрсдийн ур чадвар, сонирхолд нийцсэн ажлын байрны боломжуудтай танилцсан нь онцлог байв.


Мөн зарим байгууллагууд газар дээр нь сонгон шалгаруулалтын анхан шатны уулзалт зохион байгуулж, дадлага, цагийн болон байнгын ажлын байр санал болгосон нь оюутнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд их сургууль–ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны дадлага, судалгаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

Энэхүү өдөрлөг нь оюутан залуусын ирээдүйн карьер төлөвлөлтөд бодит дэмжлэг үзүүлсэн, ажил олгогч болон их сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Өдөрлөгийг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд, идэвхтэй оролцсон оюутан, төгсөгчид болон дэмжин ажилласан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.

Эрдэм шинжилгээ